О.Хангай: Бөхийн өргөөг хурдан нээгээсэй!

 

Бөхийн ордонтой цөөхөн улсуудын нэг нь Монгол билээ. Монгол бол бөхийн орон гэж бид ярих дуртай. Гэвч сүүлийн хагас жилийн турш Бөхийн өргөөнд нэг ч барилдаан болсонгүй.

Монголын Үндэсний Бөхийн Холбоо гэх ижил нэртэй хоёр байгууллага бий болж, хоорондоо олон сар жилээр шүүхдэлцэн тэмцэлдэж, дархан аваргууд хоёр талдаа гарч, дундаа яс хаяулчихсан ноход шиг ил далд хэмлэлдэх болов. Үүний гор гарч, Бөхийн өргөөний хаалга үргэлж хаалттай, байнгын хамгаалагчтай байх боллоо.

Харин өнөөх Хоёр Холбооны нөхдүүд хоёр талаасаа үг шидэлцсэн хэвээр. Бөхчүүдийн тэвчээр алдагдаж, ид барилдаж буй залуус үзэл бодлоо илэрхийлж эхэллээ.

Улсын харцага Н.Батзаяа: Хоёр Холбоо гэж яриад байгаа хэдхэн хүний эрх ашгаас болж бөхчүүдийн эрх ашгийг алдагдуулж болохгүй.

Улсын харцага О.Хангай: Бөхийн Өргөө хаагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Бөхийн өргөөнд бөхийн барилдаан болохгүй болохоор бөхчүүд юундаа зориулж бэлтгэл хийхээ ч мэдэхээ больж байна. Энэ хоёр Холбоог тэр энэ гэхгүйгээр Бөхийн өргөөгөө хурдан нээж барилдаанаа зохиогоосой л гэж хүсч байна… хэмээн өгүүлжээ.

 

SHARE