Эрээнд хүүхдээ барьцаанд үлдээсэн ээжийн асрах эрхийг хасна

БНХАУ-ын Эрээн хотод барьцаанд үлдсэний улмаас бэлгийн хүчирхийлэлд өртсөн охины ээжийн асран хамгаалах эрхийг түдгэлзүүлэхээр болжээ. Өнгөрсөн зургадугаар сард Эрээн хотод бага насны охиноо хараа хяналтгүй удаан хугацаагаар орхисны улмаас гэмт хэргийн хохирогч болжээ. Хохирогч охиныг Монголд авчран эмчилж байгаа аж.

Бага насны хүүхдийг Эрээнд барьцаанд үлдээдэг тохиолдол зөвхөн энэ биш аж. Өнгөрсөн наймдугаар сард зочид буудлынхаа төлбөрийг төлж чадахгүй болсон ээж хүүгээ барьцаанд тавиад сураггүй болжээ. Холбогдох байгууллагууд хүүгийн ээжийг хайж байгаа аж.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE