Найман төрлийн хорт хавдрыг үнэгүй оношлоно

Төрөөс анх удаа бүх иргэдийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношлогоонд хамруулж эхэллээ. Үзлэг оношлогоонд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, халдварт бус өвчний бүрдмэл үнэлгээ хийгдэх ба энэ үзлэг дээр суурилан эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулах ажээ. Түүнчлэн даатгуулагчид 18-34 насны урьдчилан сэргийлэх багцад БЗДХ, сүрьеэгийн илрүүлэг үзлэг орно. Харин 40-өөс дээш насны даатгуулагчид нийт 8 төрлийн хорт хавдрын илрүүлэг үзлэгийг хийх юм байна.

Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн 5 жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх 5 шалтгаанд хорт хорт хавдар, зүрх судасны өвчлөлийн эрсдэл жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм.

Эрт илрүүлэг үзлэг оношлогоонд хамруулснаар зонхилон тохиолдох халдварт бус өвчнүүд болон хорт хавдрыг эрт илрүүлж эмчлэх боломжтой болох юм.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE