Ундны усны чанар хэвийн гэв

Нийслэлийн хүн амын ундны усны чанар, аюулгүй байдал хэвийн түвшинд байгаа талаар МХЕГ-аас өчигдөр салбар дундын хэлэлцүүлгийн үеэр мэдээллээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас төвлөрсөн ус хангамжийн чанар, аюулгүй байдалд хяналт шинжилгээ хийж үзжээ. Ингээд ерөнхий хатуулаг, эрдсийн хэмжээ стандартаас хэтрээгүй, нянгийн бохирдлын түвшин өмнөх жилүүдээс буурсан үзүүлэлттэй гарсан гэсэн байна.

Харин хяналт шинжилгээний явцад ус хангамжийн эх үүсвэрүүдийн энгийн хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдсөн нийтлэг зөрчил илэрчээ. Ундны усан дахь төмрийн агууламж төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус, хэрэглэгчид хүрч байгаа усанд стандартын шаардлага хангаж байгаа хэдий ч орон сууцны оршин суугчдаас зэвтэй ус ирж байгаа тухай гомдол, мэдээлэл Мэргэжлийн хяналтын байгууллага, УСУГ-т ирж байгаа нь түгээх шугамын материалын чанар, насжилт, бохирдолтой холбоотой аж.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас төвлөрсөн ус хангамжийн чанар, аюулгүй байдалд хяналт шинжилгээ хийхэд ерөнхий хатуулаг, эрдсийн хэмжээ стандартаас хэтрээгүй, нянгийн бохирдлын түвшин өмнөх жилүүдээс буурсан үзүүлэлттэй гарчээ. Хяналт шинжилгээний явцад ус хангамжийн эх үүсвэрүүдийн энгийн хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдсөн зөрчил нийтлэг илэрчээ. Ундны усан дахь төмрийн агууламж төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус, хэрэглэгчид хүрч байгаа усанд стандартын шаардлага хангаж байгаа хэдий ч орон сууцны оршин суугчдаас зэвтэй ус ирж байгаа тухай гомдол, мэдээлэл Мэргэжлийн хяналтын байгууллага, УСУГ-т ирж байгаа нь түгээх шугамын материалын чанар, насжилт, бохирдолтой холбоотой аж.

Хэлэлцүүлгээс гарсан саналыг холбогдох яам, газруудад хүргүүлэхээр болов.

SHARE