Лука Модрич оны шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарлаа

Хорватын шигшээ болон Мадридын “Реал” багийн хагас хамгаалагч Лука Модрич ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны оны шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарч, Лондон хотноо болсон ёслолын ажиллагаанд шагналаа гарджээ.

 

33 настай Лука Модричээс гадна тус шагналд Английн “Ливерпул” багийн египет довтлогч Мохамед Салах, Италийн “Ювентус” багийн португал довтлогч Криштиану Роналду нар нэр дэвшсэн юм.

 

Лука Модрич энэ жил Орост болсон ДАШТ-д Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүнд мөнгөн медаль хүртэж, тус тэмцээний шилдэг тоглогчоор тодорсон билээ. Тэрээр түүнчлэн Мадридын “Реал” багт Аваргуудын лигт гуравдахь удаагаа түрүүлэхэд хувь нэмрээ оруулжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

 

SHARE