Даваагийн 1001 дэх даваа

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо буюу Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Мөнхбатын Даваажаргал өнөөдөр /2018.9.23./ 41 дэх түрүү, 1001 дэх даваагаа авч Сүмогийн түүхэнд хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо.

Түүний араас 32 түрүүтэй их аварга Тайхо, 879 даваатай озэки Кайо нар бичигддэг юм байна.

Хакухо М.Даваажаргалын хувьд 2018 он гарснаас хойш анх удаа түрүүлэхдээ 41 дэх түрүү, 1000 дахь даваагаа авсан бөгөөд нэг ч унаагүй юм.

Тэрээр “Гэмтэл, бэртлийн улмаас ингэж удаж байж түрүүллээ. Энэ түрүү миний хувьд ихээхэн үнэ цэнэтэй юм”гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Япончууд Хакухо М.Даваажаргалд баяр хүргэсээр байгаа аж. Монголчууд ч их аваргын энэхүү амжилтад ихээхэн баярлаж байна.

Даваагийн 1000 дахь даваа ийн япончуудыг ч, монголчуудыг ч баярлуулж байна.

Дашрамд хэлэхэд Хакухо М.Даваажаргалын энэ амжилтууд Японы мэргэжлийн сүмогийн босгыг улам өндөрсгөж байгаа юм.

Эх сурвалж: news1.mn Ө.Гомбо

SHARE