“Backstreet Boys”-ийн гишүүн асан Ник Картер хүчингийн хэргээс мултарчээ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Америкийн дуучин, жүжигчин Мелисса Шуман 1990-ээд оны алдарт “Backstreet Boys” хөвгүүдийн хамтлагийн гишүүн асан Ник Картерыг шүүхэд өгсөн билээ. Мелисса Шуман мэдэгдэхдээ, түүнийг 18 настай байхад телевизийн кинонд хамт тоглож байсан Ник Картер хүчиндсэн гэсэн юм. Харин Ник Картер үүнийг үгүйсгэж, Мелисса Шумантай харилцан тохиролцож секс хийсэн гэж байв.

Тэгвэл саяхан Лос-Анжелесийн прокурорын газар Ник Картерт хүчингийн хэрэг үүсгэхгүй байхаар шийдвэрлэжээ. Учир нь уг хэргээр шүүхэд гомдол гаргах хугацаа таван жилийн өмнө буюу 2013 онд нэгэнт дуусгавар болсон аж.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

 

SHARE