Оросоос Хятад руу тавих хийн хоолойг Монголоор өнгөрүүлэхээр тохиролцжээ

Оросоос Хятад руу тавих хийн хоолойг Монголын газар нутгаар өнгөрүүлэх тухай гэрээнд энэ сарын 24-нд Улаанбаатар хотноо БНХАУ-ын талаас тус төслийг хариуцаж буй компанийн удирдах зөвлөлийн дарга Ван Го, тус төслийн бүтээн байгуулалтыг гүйцэтгэх БНХАУ-ын төмөр замын  25 дахь товчооны захирал Жан Зян нар гарын үсэг зурсан тухай ОХУ-ын “Регнум” агентлаг мэдээллээ.

Энд тэмдэглэхэд, өнгөрсөн зургадугаар сарын 9-10-нд БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээнийн уулзалтын үеэр ОХУ, БНХАУ, Монголын төрийн тэргүүн нарын гурамсан хэлэлцээрийн үеэр энэ төслийг хэлэлцсэн ажээ.

Тэрхүү уулзалтын үеэр манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросоос Хятад руу тавих хийн хоолойг Монголын газар нутгаар өнгөрөөх хүсэлт гаргажээ Түүний хүсэлтйг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэмжсэн аж.

Хятадын талын төлөөлөгчийн мэдэгдсэнээр тус төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд хийн хоолойг Монголын төмөр замын дагуу барихаар төлөвлөсөн байна.

 

Эх сурвалж: news1.mn

https://regnum.ru/news/economy/2469934.html

SHARE