Скарлетт Йоханссон хамгийн их орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг тэргүүлжээ

АНУ-ын бизнес мэдээллийн “Forbes” сэтгүүл 2017 оны зургадугаар сараас энэ оны зургадугаар сар хүртэл хугацаанд орлогоороо тэргүүлсэн эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг нийтэлжээ. Өнгөрсөн жилийн жагсаалтыг “Ла ла лэнд” мюзикл киноны гол дүрд тоглосон Эмма Стоун 25 сая ам.долларын орлоготойгоор тэргүүлж байсан аж.

1.Скарлетт Йоханссон – 40.5 сая ам.доллар

“Хар бэлэвсэн эхнэр” кинонд орос тагнуулч эмэгтэйн дүрд тоглосноор Скарлетт Йоханссоны орлого даруй дөрөв дахин нэмэгджээ.

2.Анжелина Жоли – 28 сая ам.доллар

“Малефисента 2” киноны гол дүрийг бүтээсэн Анжелина Жоли жагсаалтын хоёрт бичигдэв.

3.Женнифер Анистон – 19.5 сая ам.доллар

Өнгөрсөн жил тус жагсаалтын хоёрт бичигдэж байсан Женнифер Анистоны орлого гурван сая ам.доллараар буурчээ.

4.Женнифер Лоуренс – 18 сая ам.доллар

5.Риз Визерспун – 16.5 сая ам.доллар

6.Мила Кунис – 16 сая ам.доллар

7.Жулиа Робертс – 13 сая ам.доллар

8.Кейт Бланшетт – 12.5 сая ам.доллар

9.Мелисса Маккарти – 12 сая ам.доллар

10.Галь Гадот – 10 сая ам.доллар

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE