УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа ажлаас чѳлѳѳлѳгдѳх хүсэлтээ гаргажээ

Зам, тээврийн салбарт гарсан дараалсан ослууд, хүн амины хэргийн улмаас ЗТХ-ийн сайд, дэд сайд, тус яамны ТНБД, 7 газрын даргыг ѳнѳѳдѳр /2018.8.12./ Засгийн газрын хуралдаанаар чѳлѳѳлсѳн тухай Ерѳнхий сайд мэдээллээ. Тэгвэл УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа мѳн ѳнѳѳдѳр үүрэгт ажлаас чѳлѳѳлѳгдѳх хүсэлтээ гаргасан байна. Гэхдээ Д.Жигжиднямаагийн хүсэлтийг УБТЗ ХНН-ийн Ерѳнхий хороо шийдэх учиртай. Түүнийг 2016 оны есдүгээр сарын 28-нд тус Ерѳнхий хорооны хурлаас томилж байсан юм. Тухайн үед Оросын талаас УБТЗ-ын даргыг улс тѳрийн ашиг сонирхлоор бус, мэргэжлийн хүн санал болгож томилуулахыг манай талд анхааруулж байсан юм.

Эх сурвалж: news1.mn Ө.Гомбо

SHARE