Хойд Солонгос Пунггери дэх цөмийн полигоноо буулгана

 

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Же Интэй уулзах явцдаа Пунггери дэх цөмийн туршилтын полигоноо ирэх тавдугаар сараас эхлэн олонд нээлттэйгээр буулгаж эхлэхээ мэдэгджээ. Полигоныг буулгах үйл явдлыг олон улсын шинжээчид, сэтгүүлчид ажиглах аж. Ким Жон Ун хэлэхдээ, “Полигоны тоног төхөөрөмжүүд ажилладаггүй гэж үздэг хүмүүс хилийн чанадад их бий. Тэгвэл тэдгээр тоног төхөөрөмж сайн ажилладгийг бүгд харах болно” гэжээ.

Энэ сарын 27-нд хоёр Солонгос анх удаа цэрэггүй бүсийн Өмнөд Солонгосын талд дээд хэмжээний уулзалт хийн хамтарсан тунхаглал үзэглэж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангид бүс нутаг болгох алхмууд хийхээр тохиролцсон билээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE