Бүх нийтийн их цэвэрлэгээ 7 хоногийн хугацаатай хойшлогдлоо

Бүх нийтийн их цэвэрлэгээ 7 хоногийн хугацаатай хойшлогдлоо

Цаг агаарын гэнэтийн өөрчлөлтийн улмаас “Их цэвэрлэгээний 90 минут”бүх нийтийн их цэвэрлэгээ 7 хоногийн хугацаагаар хойшилж 04-р сарын 21-ний Бямба гаригт зохион байгуулагдахаар боллоо.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд хугацаа хойшилсноос өөр ямар нэг өөрчлөлт орохгүй бөгөөд 04 сарын 21-нд  11:00-12:30 минутын хооронд дүүргийн хэмжээнд зохион байгуулагдах юм. Иймд аж ахуй нэгж байгууллага, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

SHARE