Х.Нямбаатарын зарга үүсгэсэн шүүгчид хэн бэ?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар захиргааны хэргийн шүүгчид ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль бусаар сэргээж хөрөнгөждөг байж болзошгүй тухай мэдэгдлийг өнгөрсөн долоо хоногт хийсэн. Тэрээр 36 компанитай холбогдсон гэх 22 шүүгчийг прокурор, АТГ-т шалгуулахаар хандсан гэж байгаа.

Уул уурхайн салбарыг тойрсон авлига, албан тушаалын хэрэг манай улсад гарах магадлал өндөр гэж шинжээчид үздэг. Энэ төрлийн хэргээр хууль, шүүхийн байгууллагад шалгуулж ял сонссон хүмүүс ч бий. Учир нь энэ салбарт томоохон хэмжээний хөрөнгө, мөнгөний асуудал яригддаг, хууль эрх зүйн орчны цоорхой зэрэг нь гол өгөөш болдог гэх юм билээ. Тэр тусмаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухайд эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй хүмүүсийн гол бай. Лицензийн дамлан худалдаа хууль бусаар хөгжсөөр байгаа нь үүний илэрхийлэл. Тиймээс шүүгчид энэ асуудалд холбогдсон байх магадлалыг үгүйсгэж болохгүй. Хүн бүр хардах эрхтэй. Бид УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын зарласан 36 компанийн лицензийг сэргээсэн шүүхийн шийдвэрийг хүргэж байгаа. Шүүхийн шийдвэр бүрт компанийн тусгай зөвшөөрлөө сэргээхийг хүссэн, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан Ашигт малтмалын газрын шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангасан шийдвэрийг харж болно. Шүүх хуралд хэн хэн гэх шүүгчид даргалсан нь тодорхой байна. Үргэлжлүүлэн хүргэе.

                                                 “Бигэр хайрхан” ХХК

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-02-01
Дугаар 0037
Хэргийн индекс 031/2011/0554/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Бат-Өлзийгийн Хажидмаа
Нэхэмжлэгч “Бигэрхайрхан” ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч             Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч “Бигэрхайрхан” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 535 дугаар шийдвэрийн 13618Х тусгай зөвшөөрөлд холбогдох хэсэг, 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1097 дугаар шийдвэрийн 12916Х тусгай зөвшөөрөлд  холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээсүгэй.

Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-06-07
Дугаар 0234
Хэргийн индекс 031/2011/0187/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Бат-Өлзийгийн Хажидмаа
Нэхэмжлэгч “Шинэфермер” ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг  баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  “Ашигт малтмал, Газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20 тоот тушаалын дагуу Шинэфермер” ХХК-ийн 7931А дугаартай тусгай зөвшөөрлийн эрх сэргээсний дагуу төлбөр төлсөн баримтыг хүлээн авч, тусгай зөвшөөрлийн хавсралтанд зохих тэмдэглэгээг хийхийг Геологи, уул уурхайн кадастрын газрын даргад даалгасан байна.

                                      “Шинэфермер” ХХК

 

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-09-06
Дугаар 0343
Хэргийн индекс 031/2011/0328/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Эрдэмбилэгийн Лхагвасүрэн
Нэхэмжлэгч “Шимзориг” ХХК, “Шимдэлэг” ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул, уурхайн кадастрын хэлтсийн дарга Б.Болормаа
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, 56.5, Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 9 дүгээр тогтоолын 6-д заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 825 дугаар шийдвэрийн Нэгийн 11-д заасан “Шимдэлэг” ХХК-ний эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 14060Х, 14-т заасан “Шимзориг” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 14068Х тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, уг тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрхийг сэргээсэн тухай зохих шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Б.Болормаад даалгасан байна.
Шийдвэр бүрэн эхээрээ Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

 

                                                        “Агро жавхлан” ХХК

 

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-08-23
Дугаар 0331
Хэргийн индекс 031/2011/0360/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч “Агро жавхлан”ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Б.Болормаа
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 34 дүгээр зүйлийн 34.2-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 57 дугаар шийдвэрийн Агро жавхлан ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж, үлдэх хэсэг болох 14432Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хавсралтад ээлжит жилийн төлбөрийг хүлээн авсан тэмдэглэгээг хийхийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

                                             

                                                        “Скарн” ХХК

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-10-12
Дугаар 0387
Хэргийн индекс 031/2011/0250/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Доржгочоогийн Баатархүү
Нэхэмжлэгч “Скарн” ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 23 дугаар зүйлийн 23.2, 23.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Скарн” ХХК-ийн хайгуулын 4843Х, 4867Х тоот тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосон “Тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох дотоод хяналтын хуудас”-ыг хүчингүй болгож, 4843Х, 4867Х тоот тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээхийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгасан байна.

Эрстсайр эксплорейшн ХХК

 

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2011-07-26
Дугаар 0303
Хэргийн индекс 031/2011/0335/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Сосорын Мөнхжаргал
Нэхэмжлэгч Эрстсайр эксплорейшн ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн  42.1-д заасныг баримтлан Ашиг малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 463 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 13262А тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх” тухай Эрстсайр эксплорейшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Б.Болормаа бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

ЖЕМИ интернейшнл ХХК

 

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-06-24
Дугаар 0261
Хэргийн индекс 031/2011/0166/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Сосорын Мөнхжаргал
Нэхэмжлэгч ЖЕМИ интернейшнл ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Тусгай зөвшөөрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан  “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын газар цаашид АМГ-ын ГУУКГ гэх/-ын даргын 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 977 дугаар шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, 7929А дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх” тухай ЖЕМИ интернейшнл ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

 

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЖАВ

 

SHARE