З.Энхболдыг Ерөнхий прокурор, Г.Баасанг АТГ-ын дарга болгоод амар сайхандаа жаргая

Чуулган эхлэхээр Ерөнхийлөгчийн зүгээс Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, АТГ-ын дарга Х.Энхжаргал нарыг солих саналыг УИХ-д оруулна гэж байна. Хуурай цуу үг биш бололтой.

Энэ хоёр хүний орны хүмүүсийн сураг ч дуулдаад эхлэв. Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга болох хүсэлтэй хүмүүсийн нэр ээлж дараалан яригдаж байна. Гэхдээ энэ нь явсаар маазарсан барьсан асуудал болж хувирах шинжтэй.

Эс бөгөөс эднийг түлхэж унагачихаад оронд нь тавих хүнгүйдээд байгаа ч юм шиг, юутай ч сонин хачин хүмүүсийн нэр улсын энэ чухал албанд тохоогдоно гээд хүртэл яригдаж байх юм.

Гэхдээ хүмүүсийн хамгийн их ярьж байгаа хэдхэн нэр л байна. Тиймээс, энэ хоёр албан тушаалдэлдвийн хүн хайж явалгүй шуудхан томилчихоор хоёр хүний нэр онцгой олон дуулдаад байна.

Нэг нь өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд. Түүнийг Улсын ерөнхий прокурор болчихвол яг таарна гэлцэж байна. З.Энхболд МУИС-ийн хуулийн ангид хоёр жил суралцаж 1996 онд төгссөн хуульч юм байна.

Нөгөөх нь АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан. Бас л МУИС-ийн хуулийн ангийг дүүргэсэн. Түүнийг АТГ-ын даргаар ажиллуулчихвал болохгүй юмгүй гээд л цахим сүлжээ лав идэвхтэй цуурч байна.

Ийм томилгоо хийчихвэл хэрүүл хэсэгтээ намжиж, тэртэй тэргүй нийт иргэдийн дургүйг хүргэж, голыг маажаад байгаачлан “…Муусайн авлигачдыг шалгаад, бариад, хориод, шүүгээд” өгөхийг дээрх хоёр хүн бол үзүүлээд өгнө гэцгээж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ингэж гэмээнэ амар сайхандаа жаргах бололтой.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE