“Оргио тахиа”-ны овоо хөөрхөн реклам болчихов уу, яав?

 

Монголчуудын хэрэглэдэг тахианы махны хамгийн чанартай нь “Оргио тахиа”-г гэдэг болоод байгаа юм. Энэ бизнесийн эзэн нь УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр Э.Туул.

Тэгвэл өчигдөр /2018.3.24./ орой цахим сүлжээгээр “Оргио тахиа”-тай холбоотой бөөн асуудал дэгдэв. Шөнө дунд хүртэл үргэлжилсэн “Оргио тахиа” тойрсон хэрүүл сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр Э.Туул нарын хооронд болсон юм.

Учрыг ухвал “Оргио тахиа”-ны үржлийг сайжруулах зорилгоор импортолсон Германы Арбор Акрес тусгай үүлдрийн нэг өдрийн настай дэгдээхийнүүд ямар ч шалтгаанар юм “Чингис хаан” нисэх онгоцны буудлаар нэвтэрч чадалгүй гацжээ.

Энэ талаар Э.Туул фейсбүүк хуудастаа “…Бид асуудалд маш их тэвчээртэй хандаж байна. Бид популизм энэ тэр мэдэхгүй. Зүгээр ажлаа л хийж буй хүмүүс. Манай Монголд өсч үржиж байгаа Оргио тахианы үржлийг сайжруулах зорилготой нэг өдрийн настай Германы Арбор Акрес тусгай үүлдрийн дэгдээхийнүүд хил дээр 30 цаг болж байна. Нэг жилдээ дөрвөн л удаа үржлийн чанарыг сайжруулах гэж дэлхийд тэргүүлэгч үүлдэрийг захин байж маш цөөхөн ширхэгээр нь татдаг юм. Энэ хөдөө аж ахуйн салбарын онцлог нь энэ юм. Гэтэл тэд одоо ямар ч ус хоолгүй ам нь ангалзсаар. Ямар ч өвчингүйг нь Солонгосын Амьтан Ургамлын Хорио Цээрийн Газар нь хэдхэн цаг дотор өндөр чанарын тоног төхөөрөмж ба аргаар тодорхойлсон. Өнөөдөр өдөр Мал эмнэлгийн төв лаборатори 10 сорьцоос арвуулаа эрүүл гэж гарсан дүгнэлтээ ямар нэгэн шалтгаанаас гаргаж өгөхгүй одоо утсаа авахаа байлаа. Хэдэн дэгдээхий маань үхэх гэж байна!!! Шувуучин бидний зүрх шимширч байна. Монголдоо эрүүл хүнс үйлдвэрлэнэ гэж зорьсон улс шүү дээ бид” гэсэн байна.

 

Харин Л.Мөнхбаясгалан “…О.Содбилэг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга гээд эхнэрийнх нь компани хууль зөрчих естой юу???? Зүгээр л бод!!!

ОМ302 нислэгээр УИХ ын гишүүн Содбилэгийн эхнэр Э.Туулын ” Ажигана” ХХК-ны импортоор оруулж ирсэн, хоногийн настай тахианы дэгдээхэй нь Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас шувууны ханиад дэлгэрсэн хориотой бүс нутгаас ирсэн тул /В767-300 EIFGN/ дугаартай агаарын хөлгийн карго ачааг ачсан урд лүкийг шийдвэр гартал нээлгэхгүй гэж мэдэгдсэн. Мэргэжлийн хяналтынхан хуулийн дагуу сайн ажилласан. Tuul Erdenechuluun аа энэ бол популизм биш. Монгол улс хуультай дүрэмтэй. Тэгээд ч дэлхийн эрүүл мэндийн байгууллага танай тахиа авчирсан газрыг хориотой бүс гээд зарлачихсан байгаа. Чиний нөхөр УИХ ын гишүүн гээд энэ бүх хууль дүрэм чамд хамаагүй юу. Монгол улсын хууль чиний хувьд популизм уу.., Харин дөнгөж сая лабораторийн шинжилгээгээр дотогш нэвтрүүлж болно гээд Налайх руу явуулсан байна. Би сэтгүүлчийнхээ хувиар шувууны томуутай бүсээс ирж буй тахиаг албан тушаалаараа далайлган хууль бусаар нэвтрүүлж монголд шувууны томуу дэгдээчихвэл яана гэж сэрэмжлүүлж бичсэн. Та нар олон хүнийг турхираад байхаар нь би постоо устгасан. Та нар яагаад ажлаа хийж байсан хүмүүсийг загнаад, дээрэлхээд байсан юм бэ? Мөнгө эрх мэдэл бүхний дээгүүр алхдаггүй гэдгийг үзүүлж хуулийн дагуу ажилласан мэргэжлийн хяналтынхан болон холбогдох албаныханд баярлалаа… Нэг зүйоийг онцолоход О.Содбилэг бол УИХ ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга шүү дээ!!!!!!! Харин нэг зүйл тодорхой боллоо. Оргио тахиа монгол тахиа биш гэдгийг бид бүгдээрээ мэдэж авлаа. Худлаа реклам дэмий л байдаг!!!” гэж бичсэн байлаа.

Нэлээд оройхон Э.Туул “…За бид ямар ч байсан дэгдээхийнүүдээ хүлээн авч байшинд нь оруулж хоол усанд нь хүргэж хонож ажиллаж байна. Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв лаборатори, Мэргэжлийн Хяналт, Нисэхийн Гаалийн албан хаагчдад маш их баярлалаа. Энэ талархалыг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Ер нь дүгнэхэд бид өөрсдийг үйл ажиллагаа явуулж буй хөдөө аж ахуйн салбарын талаар өөрсдөө л сайн мэдээд байдаг болохоос хүнд таниулахдаа тааруу байдаг алдаа дутагдалтай юм байна. Ийм ч учраас зарим нэгэн айдас, болгоомжлол энэ салбарыг мэдэхгүйн учир шалтгаанаар гардаг болтой байна. Бид энэхүү салбарын бүхий л бэрхшээлийг даван туулахдаа арвин их туршлага цуглуулж байгаа ба төрийн байгууллагууд бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах тал дээр зохистой хувь нэмрээ оруулж, эрүүл хүнс үйлдвэрлэх их үйлсэд зүтгэн ажиллах болно. Ирсэн дэгдээхийнүүдийн эрүүл гэж тодорхойлсон эрүүл мэндийн Солонгос ба Монгол албан бичгүүдийг хавсаргалаа” гэжээ.

Энэ маргааны үеэр Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны ерөнхийлөгч, “Түмэн шувуут” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ломбын Эрхэмбаяр “Мэргэжлийн хүний хувьд мэдээлэл өгье” гээд “…1.Дэгдээхэйг оруулахдаа МХЕГ-аас урьдчилан импортын зөвшөөрөл авдаг тогтсон журамтай. Авахгүй шууд оруулсан бол асуудал үүсэж саатах нь зүйд нийцнэ. 2. Хоногийн настай дэгдээхэй гарсанаас хойш 48-60 цагийн дотор амлуулахгүй бол /анхны ус тэжээл өгөх/ шууд харангадаж үхнэ. Иймд импортлогч компани, тээвэр, гааль хяналтын байгууллагууд анхнаасаа сайтар бичиг баримтаа бүрдүүлж шуурхай ажиллах шаардлагатай байдаг. 3.Хоногийн настай дэгдээхэй Монголд ирсэнийхээ дараа анхны ус, тэжээлээ иднэ. Ямар ус, тэжээл хэрэглэж бгааг нь Монголдоо өдөр бүр шалгах боломж МХЕГ-т байгаа. Дэгдээхэйг 45 хоног Монголдоо тэжээж махны тахиа бий болно. Оргио тахиа бол Монгол хүнсний бүтээгдэхүүн мөн. 3. Махны чиглэлийн Үржийн өндөг гаргадаг үржлийн аж ахуй Монголд бий болгох ямар ч боломжгүй. Иймд үржлийн өндгийг эсвэл дэгдээхэйг цаашид ч импортоор авна. Учир нь жилд 40-50 мян тн тахианы мах үйлдвэрлэх хүчин чадалтай бол нэг үржлийн аж ахуй байж болно. Монгол улсын тахианы махны хэрэглээ дөнгөж 10-11 мян тн юм шүү дээ” гэсэн юм.

Явсаар энэ маргаан “Оргио тахиа”-нд овоо хөөрхөн реклам болчих шиг болсон шүү.

Эх сурвалж: news1.mn

SHARE