Оросын хоккейчид 20 жилийн дараа дахин олимпийн аваргын төлөө өрсөлдөнө

Пёнчаны олимпийн наадамд “Оросын олимпийн тамирчид” нэр дор өрсөлдөж буй Оросын хоккейн шигшээ баг шөвгийн дөрөвт Чехийг 3:0-ээр хожин 1998 оны Наганогийн олимпоос хойш анх удаа аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа. Оросын багт Никита Гусев, Владислав Гавриков, Илья Ковальчук нар гоол оруулжээ.

Олимпийн аваргын төлөө тоглолтод Оросын шигшээ багтай Канад, Германы аль хожсон нь өрсөлдөх юм.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE