ОХУ-ын зэвсэгт хүчин шинэ автоматуудтай боллоо

ОХУ-ын зэвсэгт хүчин “Калашников” концерны “АК-12”, “АК-15”, Дегтяревын нэрэмжит бууны үйлдвэрийн “АЕК -971”, “АЕК-973” зэрэг автоматуудыг зэвсэглэлд хүлээн авч эхэлсэн тухай тус улсын БХЯ-ын “Красная звезда” сонин мэдээлжээ. Маш энгийн бөгөөд найдвартай ажиллагаатай “АК-12”, “АК-15” автоматуудыг зэвсэгт хүчний ерөнхий анги нэгтгэлүүд, харин “АЕК -971”, “АЕК-973”-ийг тусгай анги нэгтгэлүүд зэвсэглэлд хүлээн авч эхэлсэн байна.

“АК-12”, “АЕК-971” автоматууд 5.45 мм, харин “АК-15”, “АЕК-973” 7.62 мм-ийн сумтай ажээ.

 Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE