Доллар сүүлийн гурван жилд байгаагүйгээр үнэгүйдэв

Дэлхийн тэргүүлэгч зургаан валютын багцанд ам.долларын ханш 0.5 хувиар унаж 2014 оны арванхоёрдугаар сараас хойш хамгийн ихээр үнэгүйдсэн тухай “Marketwatch” агентлаг мэдээлэв. Тодруулбал, АНУ-ын валют ганц өдрийн дотор Европын холбооны евротой харьцуулахад 0.32, Их Британийн паунд стерлингтэй харьцуулахад 0.68, Японы йентэй харьцуулахад 0.61 хувиар тус тус хямдарчээ.

АНУ-ын Сангийн сайд Стив Мнучин ам.долларын ханш уналтад сэтгэл зовних зүйлгүй гэж мэдэгдсэний дараа тус валют ийнхүү үнэгүйдэж эхэлсэн байна. АНУ-д экспортоо нэмэгдүүлэн аж үйлдвэрээ тэтгэхэд өдгөө валютынх нь ханш уналт ашигтай тухай шинжээчид ярих болжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE