“Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын 500 сая төгрөгийн асуудал зэрэг фактууд байна”

АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн дарга Г.Баасан өнөөдөр /2018.1.9./ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ өөрт нь ирсэн авлигын талаарх мэдээллүүдийн талаар ярьсан юм. Г.Баасан хэлэхдээ “…Ийм мэдээллүүдийг АТГ руу оруулахаар 60 тэрбумын хэрэг шиг замхарчих вий гэж болгоомжилж байна.

Бас энэ мэдээллийг өгсөн мэдээлэгчийн аюулгүй байдал хангагдахгүй учраас АТГ-т өгч чадахгүй байна гэсэн юм. Тэрээр ийм асуудлууд өөрт нь олон ирснийг дурдаад “…Дархан-Уул аймагт Д.Хаянхярваагийн хамгийн дотнын хүн, аймгийн Засаг дарга С.Насанбатын 500 сая төгрөгийн асуудал, бас С.Насанбатын эхнэрийн ах дүү нар бүгд Дархан-Уул аймгийн бүх албан тушаалыг эрхэлдэг гэсэн асуудал гээд фактууд ирчихсэн байна. Бид үүнийг оруулж чадахгүй байна” гэж мэдэгдэв.
Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE