Б.Гангаамаа: Өчигдөр дуусаж өнөөдөр эхлэхэд би ийм л юм бодлоо

Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа шинэ оны өмнөхөн, нэгэн өдөр төрсөн бодлоо хүмүүстэй хуваалцжээ. Тэрээр цахим хуудастаа “…Хүн амьдралдаа хамгийн их гомдох эсвэл баярлах үедээ л өнгөрсөнөө хамгийн ихээр дурсдаг. Хэнийг баярлуулж хэнийг гомдоов. Өөрөө би хэнд гомдож хэнд талархав. Юуг нь залруулж болох юуг нь эс болох гээд….
Өчигдөр дуусаж өнөөдөр эхлэхэд би ийм л юм бодлоо.

Хүмүүн баярлаж, гуньж амжилт олж түүндээ сэтгэл нь ханаж, бас шунаж явсаар жил сар өдөр хоногууд цаашлан цаашилсаар л байдаг.

Хэн нэгэнд үнэнч байх, нийгэмд шударга бас үлгэр жишээ байх гэдэг ер нь ямар үнэ цэнэтэй юм бол…

Хэн хэнийхээ хайр, хүндлэл, итгэлийг гадны ямар ч нөлөөнөөс үл хамааран дааж амьдрах нь чухал гэдгийг л би сайн ойлгодог” гэж бичсэн байна.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE