Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санал гаргана

С.САНАА

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018.1.5/ УИХ-ын чуулганд оролцсон. Тэрээр энэ үеэр УИХ-ын гишүүдэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлсэн юм.

Утааг шийдэж чадахгүй бол УИХ тарах хэрэгтэй. Ийым санаачилга гаргах болно гэж хоёр ч удаа хэлээд авлаа. Мөн утааг бууруулна гэж оллон зуун сая төгрөгийн зардал гаргаж, түүгээрээ дамжуулж бизнес хийсэн. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, буруутай хүнд ял шийтгэл оноох хэрэгтэй гэв.

Ер нь бол УИХ тарах хэрэгтэй гэдгийг АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар хэдэн сарын өмнөөс хэлж ярьж эхэлсэн. Энэ удаад Ерөнхийлөгч ийн хэлж байгаа нь УИХ-ыг тараах санал гаргах нь тодорхой болсон байна. Өөрөөр хэлбэл, энэ УИХ тарах нөхцөл нэгэнт бүрдсэн байна гэж ойлгогдож байгаа юм.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE