Б.Баярсайханыг буцаан томилохыг шүүх даалгалаа

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг Засгийн газрын 2017оны долдугаар сарын 18-ны хуралдаанаар албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Тэрээр энэ шийдвэрийг эсэргүүцэн Захиргааны шүүхэд хандсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр Б.Баярсайханы гомдлыг хэлэлцсэн байна. Ингээд Б.Баярсайханыг чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэж үзээд ажилд нь буцаан томилохыг Засгийн газарт даалгасан байна.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE