Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо

Өчигдөр ИТХ-ын тэргүүлэгчид болон Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Хүрэлээлэн буй орчны инженерийн салбарын Судалгааны профессорын багийн хийсэн “Эрдэнэт хотын төвлөрсөн усан хангамжийн шугам сүлжээ, тоноглол, борлуулалтын үйл ажиллагаа, хэрэглэгч дээр гарч буй усны алдагдлын шалтгааныг тодорхойлох” зөвлөх үйлчилгээний үр дүнгийн талаар авч хэлэлцлээ. Энэхүү судалгааг ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн профессор, доктор С.Чулуунхуяг, тус сургуулийн ахлах багш Ж.Даваацэрэн, багш Х.Баатарсүрэн тэргүүтэй хүмүүс хийж гүйцэтгэсэн юм.
Усны алдагдлыг олон улсад “орлого болоогүй ус” гэж нэрлэдэг. Тэгвэл “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн орлого болоогүй усны алдагдал энэ оны эхний хагас жилийн байдлаар 54,8 хувьтай байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК жилдээ 17 сая тонн ус хэрэглэдэг бол хотын албан байгууллага, иргэд 5,5 сая тонн ус хэрэглэдэг байна.
Цаашид хотын зүгээс усны алдагдлыг бууруулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-т төлдөг усны алдагдлын зөрүү төлбөрийг багасгах талаар шат дараатай ажил зохион байгуулна.
Эх сурвалж: http://www.erdenet.mn
SHARE