Монгол JORC-ийг Монголын хөрөнгийн бирж хүлээн зөвшөөрлөө

Монгол JORC буюу MRC ( Mongolian Resource Code) -ийг Монголын хөрөнгийн бирж хүлээн зөвшөөрлөө. Ингэснээр цаашид Монголын уул уурхайн компаниуд энэ стандартаар нөөц, ТЭЗҮ бичүүлээд Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийх боломж нээгдэж байгаа юм.

Тайланг буруу зөв, хийсэн хариуцлагыг Геологи Уул Уурхайн Мэргэжлийн Институт (ГУУМИ) -ийн гишүүн, мэргэжилтнүүд нэр хүндээрээ хүлээдэг байна. Хэрэв худал тайлан бичсэн нь нотлогдвол ГУУМИ-ээс ёс зүйн хариуцлага тооцож, гишүүнчлэлээсээ хасаж, олон нийтэд мэдээлнэ. Ингэхээр тухайн мэргэжилтэн консалтингийн зах зээлд дахин амьдрах боломжгүй болох ажээ.

ГУУМИ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн,MRC-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Л.Наранбаатар энэ үйл явдлыг “…Түүхэн алхам. Монголын геологи, уул уурхайн мэргэжилтнүүд урагш нэг алхаж, дэлхийд тоогдох нэг алхам хийгдлээ” хэмээжээ.

Эх сурвалж: aguulga.mn С.Санаа

SHARE