Супер азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны 2017 оны 28 дахь тохирол өчигдөр журмын дагуу амжилттай явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2017 оны 9 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 13073144 баримт  хамрагдсанаас:

20 сая төгрөгийн 1

4 сая төгрөгийн 4

500 мянган төгрөгийн 122

100 мянган төгрөгийн 1184

20 мянган төгрөгийн  11745 баримт тохиролд таарч, нийт 13056 иргэн азтан болов.

Супер сугалаанд 13073144 баримт хамрагдсанаас 71742222 дугаар тодорч 500 сая төгрөгийн азтан тодорлоо.

SHARE