Лионел Месси покердож, “Барселона” “Эйбар”-ыг 6:1-ээр бутниргэжээ

 Испанийн АШТ-ий тавдугаар тойргийн тоглолтод “Барселона” “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэндээ “Эйбар”-ыг 6:1-ээр бутиргэн 15 оноотой болж Примераг тэргүүлсэн хэвээр байна. Энэ тоглолтод Лионел Месси дөрвөн гоол оруулж покердож, Денис Суарес, Паулиньо нар тус бүр нэг гоолджээ. Зочин багийн цорын ганц гоолыг Серхио Энрич оруулсан байна. “Эйбар” Примерад зургаан оноотойгоор 13-т бичигдэх болжээ.

Эх сурвалж: aguulga.mn Б.Сансар

SHARE