Гар бөмбөгийн дугуйланд хүүхдээ хамруулаарай

Онцгой байдлын албаны алба хаагчдын хүүхдүүдэд зориулсан “Гар бөмбөг”-ийн дугуйлан “Аврагч Биеийн Тамир Техник-Спортын хороо”-нд хичээллэж байна.

Энэхүү дугуйлангийн багшаар Аврах тусгай ангийн агаарын ажиллагааны салбарын аврагч, спортын мастер, ахлах ахлагч Э.Батхүү заах юм.

“Гар бөмбөг”-ийн дугуйлан “Аврагч Биеийн Тамир Техник-Спортын хороо”-ны зааланд пүрэв гарагт 09:00 цагаас, баасан гарагт 13:30 цагаас, ням гарагт 08:00 цагаас тус тус хичээллэх тул Э.Батхүү 99031587 утсаар холбогдож бүртгүүлнэ үү.

SHARE