Огцорсон сайд нарын тал хувь нь дараагийн Засгийн газарт үлдэж магадгүй

Дараагийн Засгийн газрын тэргүүн, тэнд ажиллах сайд нарын асуудал маш “хурд”-тай яригдаж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Ц.Нямдорж Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэснээс болж М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр нэгдэхээр уулзаж эхэлсэн гэнэ.

М.Энхболдын тавьж буй санал нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд, харин Ж.Эрдэнэбат намын дарга гэсэн хувилбар байгаа аж. Мөн сая огцордог Засгийн газрын гишүүдийн тал хувийг нь шахам дараагийн Засгийн газарт үлдээх саналыг тавьжээ. Харин У.Хүрэлсүх үүнд хэрхэн хандаж, ямар хариу өгсөн нь тодохойгүй байна. Юутай ч У.Хүрэлсүхийн хувьд Ц.Нямдоржтой энэ намын болох болохгүйг ярьж, цаашид хамтдаа явна гэдгээ ярьчихаад байсан. Засгийн газар огцорч, дараагийн Ерөнхий сайдын албан тушаал яригдахад “…Би дэвшинэ” гээд явчихсанд нь баахан итгэл алдарсан гээд байгаа юм. Тиймээс л М.Энхболдын уулзах хүсэлтийг хүлээн авч үгийг нь бололтой.

Эх сурвалж: news1.mn С.Санаа

SHARE