Токиогийн олимпийн Монголын багийн ахлагч Б.Баттүшиг тус олимпийг зохион  байгуулах хорооны дарга Ёширо Моритой уулзлаа

 

МҮОХ-ны Удирдах зөвлөлийн 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны хуралдаанаар

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигийг “Токио 2020” олимпийн багийн ахлагчаар сонгосон. Мөн Хакухо М.Даваажаргал аварга Олимпийн элчээр томилсон юм.

Тэгвэл МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, “Токио 2020” олимпийн Монголын багийн ахлагч Б.Баттүшиг энэ өдрүүдэд Япон улсад ажиллаж байна. Тэрээр Олмпийн элч ургжигдар Д.Даваажаргалтай уулзсан юм. Харин өнөөдөр /2017.9.14./ Токиогийн олимпийг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд асан Ёширо Моритай уулзжээ.

Уулзалтын үеэр Ёшира Мори Монголын тамирчдын тэвчээр хатуужил, идэвхи чармайлтыг онцгой гэсэн байна. Мөн “…Монгол бөхчүүд Японы сумо бөхөд өндөр амжилт гаргаж ирсэн, жудод дэлхийд цахиур хагалж байгаа цаашдаа тулааны спортод хүч түрэн орж ирэх ирээдүй байна.

Монголчуудыг 2020 оны олимпоос карате, таеквондогоор амжилт үзүүлэх байх гэж харж байна” гэжээ.

Харин МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, “Токио 2020” олимпийн Монголын багийн ахлагч Б.Баттүшиг 2020 оны Токиогийн олимпийг зохион байгуулагчдаас манай Параолимпын баг тамирчдын хамтарсан бэлтгэлийг зохион байгуулах талаар хүсэлт тавьсан байна.

Эх сурвалж: news1.mn С.Санаа

 

SHARE