Шилдэг эссэ, илтгэл шалгаруулах уралдаан

Татварын албанд мэдлэг, ур чадвараа дайчлан, манлайлан ажиллаж, татварын албаны үйл ажиллагаанд хэрэгжүүлэх боломжтой шинэ санаачлага, шийдлийг дэвшүүлэн гаргасан 35-аас доош насны албан хаагчийг шалгаруулан удирдлагын зүгээс идэвхжүүлэн, албан тушаал дэвшүүлэх боломж олгох зорилготой.

ТЕГ, УТОХГ, НТГ, дүүрэг, аймгийн татварын албадын татварын улсын /ахлах/ байцаагч, хураагч, орон тооны бус ажилтны дунд шилдэг эссэ шалгаруулж, түүнийг илтгэх уралдааныг зарлаж байна.

                                                                  ХУГАЦАА

Эссэ ирүүлэх хугацаа:                                                   1-р үе шат 2017.09.29

Илтгэж танилцуулах хугацаа:                                       2-р үе шат 2017.10.02-06

СЭДЭВ

“Миний оролцоо – Монголын Татварын албаны хөгжилд” сэдвийн хүрээнд:

• Татварын албаны хөгжлийн чиг хандлага /хүний нөөц, менежмент/

• Миний ажлын байр – төрийн үйлчилгээг сайжруулах арга зам

• Татвар төлөх нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх боломж

• Татварын албаны үйл ажиллагааг сайжруулах дэвшилтэт шийдлүүд /бүртгэл, тайлагнал, ногдол, хураалт, хяналт, мэдээллийн технологи/

• Татварын эрхзүйн орчны шинэтгэлд миний оруулах хувь нэмэр

                                                          ЭССЭ, ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 Өгөгдсөн сэдвийн хүрээнд татварын албанд тулгамдаж буй тодорхой асуудлыг хөндөж, түүнийг өөрийнхөө дэвшүүлэх санаа,  оролцооны тусламжтай шийдвэрлэх боломжтой саналыг дэвшүүлэх;

 Гадаад орны туршлага, хууль тогтоомж, хийгдсэн ажлуудын эерэг, сөрөг талыг судлан харьцуулалт хийсэн байх;

 Оролцогч нь тухайн сэдвийнхээ хүрээнд холбогдох судалгаа, бусад шаардлагатай материалд үндэслэн бичсэн байх;

 Эссэ, илтгэл нь 7-оос доошгүй хуудас  /А4 цаас/, хэмжээ arial-12, зай-1,5 мм

 Эссэг хамгаалж, илтгэхдээ 5-хуудаснаас хэтрэхгүй слайд байх;

Эссэг  2017.09.29-ны 10 цагт ТЕГ-ын 502 тоот өрөөнд авна. Мэдээлэл авах утас: 327686 /Т.Мандах/ , 310893 /В.Нарантуяа/

                                                                        Төрийн захиргааны удирдлагын газар, Сургалтын төв

SHARE