Рианна Нью-Йоркийн моодны долоо хоногоор өөрийн цуглуулгаа сонирхууллаа

 

Б.Сансар

29 настай под дуучин Рианна Нью-Йоркт болж буй уламжлалт моодны долоо хоногийн үеэр Германы спортын хувцас хэрэглэлийн алдарт “Puma”брэндтэй хамтран зохион бүтээсэн хувцасны цуглуулгаа сонирхуулжээ.  Түүний цуглуулгад хурц өнгөтэй аяллын спортлог загвартай хувцас зонхилсон байна. Рианнагийн үзэж буйгаар чухам ийм хувцас моодонд орох учиртай аж.

Цуглуулгыг үзүүлсэн шоуны төгсгөлд тавцан дээр мотоциклтэй Рианна гарч ирэн үзэгчидтэй өвөрмөцөөр мэндчилсэн байна.

Эх сурвалж: Aguulga.mn

SHARE