Прокурор: УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийг мөрдөн шалгаж байна

 

Прокурорын байгууллагаас өнөөдөр /20174.9.4/ анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийн талаар “…2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ч.Наранзаяа нь бусдад хүчиндүүлсэн гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргаж, уг гомдол мэдээллийг тус хэлтсээс шалгаж, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрийг Ч.Наранзаяа эс зөвшөөрч Улсын Ерөнхий Прокурорын газарт хандаж гомдол гаргасны дагуу материалыг Улсын Ерөнхий Прокурорын газраас хянаад нэмэлт нотлох баримт цуглуулж, шалгах шаардлагатай гэж үзэж 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

Эх сурвалж: news1.mn

SHARE