Прокурор: С.Баяр, С.Баярцогт нарын оффшор дансыг шалгаж байна

 

Прокурорын байгууллагаас өнөөдөр /2017.09.4./ анхаарал татсан томоохон хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр нар оффшор бүсэд данс эзэмшдэг талаар “…Оффшор бүсэд данс эзэмшдэг гэх 23 иргэний мэдээлэл дотор таны сая асуусан хоёр хүн байгаа. Тухайн хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүдийг олж тогтоох болон бусад мэдээлэл нь энэ хэрэгт шалгагдаж байгаа. Харин энэ хэрэгт гадаад улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй дансны мэдээллийг шалгах шаардлага гарч байгаа нь Олон улсын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу гадаад улсын нутаг дэвсгэр дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хүсэлт хүргүүлэх болон хариу материал авах зэргээр цаг хугацаа нэлээн шаардсан ажиллагаатай бөгөөд одоо энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE