Прокурор: Оффшорт бүртгэлтэй Монгол Улсын 29 иргэний нэр дээр бүртгэлтэй 42 аж ахуй нэгжийг шалгаж байна

 

Прокурорын байгууллагаас өнөөдөр /2017.09.4./ анхаарал татсан томоохон хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Оффшор бүсэд данс эзэмшдэг хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар “…Олон улсын сэтгүүл зүйн нийгэмлэг /ICIJ/ цахим хуудсанд оффшор бүсэд данс эзэмшдэг аж ахуй нэгж, компани, хүмүүсийн талаар мэдээлэл гарсан энэ дунд “Монгол улс” гэсэн бүртгэлтэй 49 буюу 48 иргэн, 1 аж ахуй нэгжийг мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд үүнийг нарийвчлан шалгаж үзэхэд Монгол Улсын 29 иргэний нэр дээр бүртгэлтэй 42 аж ахуй нэгж тогтоогдсон. Үүнээс 23 нь төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс болон уг хүмүүстэй хамаарал бүхий хүмүүс байдаг. Тухайн хүмүүсийг ХАСХОМ-ийн мэдээллийг хянаж үзэхэд оффшор бүсэд данс эзэмшдэг талаар огт мэдээлэл бичээгүй болох нь АТГ-ын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн шалгалтаар тогтоогдсон тул 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэв.

Эх сурвалж: news1.mn

SHARE