Ж.Мөнхбат: Намын дарга УИХ-ын дарга болоход эрэмбээрээ би Ерөнхий сайд болох байсан

Дараагийн Ерөнхий сайдын албан бус сунгаанд албан бусаар нэр дэвшсэн хүмүүсийн нэг бол ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат юм.
Тэрээр С.Бямбацогтыг Ерөнхий сайдад зүтгэхээр болсныг дуулаад “…Бямбацогт зүтгэж байгаа бол би ч бас үзнэ. Би 2016 онд нам ялахад генсек байсан. Намын дарга УИХ-ын дарга болоход эрэмбээрээ би Ерөнхий сайд болох байсан. Тэгээгүй. Нэрээ татсан. Би одоо үзнэ” гэсэн байна. Ж.Мөнхбат одоо ЗГХЭГ-ын дарга ажилтай. Тиймээс Ерөнхий сайдын суудал ганц л алхахад хүрэхээр харагдаж байгаа биз ээ.
Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE