Дэлхийн аварга Д.Сумъяад…

 

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Айлтгүйн Төмөр-Очир

Алтаар урссан намар

/Аргалийн хоргол/

Бөмбөрцөгийн бөхчүүдийг бөөрөнхийлж бөмбөрүүлж, эсгий шиг нухаж, жлдүүрийг нь гүйцээж, эвхэж “нураагаад”, “эвлүүлж”тараагаад, гурил шиг элдэж гуранз шиг хуурайдсаар, Дэлхийн аварга болоод Доржсүрэнгийн Сумъяаг нуруугаа үүрээд ирж байхад дээдэс харин дэл сүүлнээсээ уралцаж, дээл гутлаасаа зууралдсаар авай…

Сумъяа бол сур элдэж, хурга хариулж, даага чихдэж, даарч хөрч дагжиж чичэрч үзсэн хөдөөний бүсгүй юм.

Аваргын алтан медалийг хөлсөө урсгаж, хөл гараа хөрөөдүүлж, махаа тасдаж байж авдаг бол алдар хүндийн сэнтий, албан тушаалын өндөрлөгийг хор найруулж, хов идэж, ярихын муугаар шивнэж, зодохын муугаар “чимхэж”, байж эзэлдэг ажээ.

Дэлхнийн аваргуудтай, дээдсийн зодоонтой тахиа жилийн намрын тэргүүн сар ч налайж байна даа. Алтаар урс гэж “хараая”, авлигаа дурс гэж сануулъя. Нохой жилийн өвөлтэйгээ ноцолдохоо бид мартаад байна уу үгүй юу…

2017 оны наймдугаар сарын 31-ний өглөө.

 

 

Сэтгүүлч, яруу найрагч Цээнзэнгийн Галбадрах

Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга Д.Сумьяа…
Нэгэн цагийн бахархал юм аа, энэ охин…
(Цаасан хайчилбар)

 

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар

Хасаж урсгасан хөлс чинь чинийх ч

Харцнаас чинь урсах нулимс Монголынх
Гар чинь атгаж зүрх чинь хүсэж
Гарцаагүй чи Дэлхийн Аварга боллоо
Газрын холоос яаран тэмүүл
Эх орондоо үнсүүл Баатар минь

 

 

 

Эх сурвалж: news1.mn

SHARE