Тэд л шийднэ

 

МАН-ынхан засгаа унагаж, улмаар намынхаа удирдлагуудыг солих нь тодорхой боллоо. М.Энхболд Намын дарга өгнө. Аягүйдвэл нөгөөдүүл нь УИХ-ын даргынх нь ажлыг бас авч таарна. Энэ мэтээр одоогийн “толгойнууд” өөрчлөгдөнө гэсэн үг.

Гэхдээ М.Энхболд нарын гарт өнөөдрийн бүх юм байна. Ёс зүй, шахалт шаардлагаар аргагүйн эрхэнд нэр бүхий “толгой” л буухаас бусад нь үлдэх тохироо энэ өдрүүдэд хийгдэж байна.

Яг үнэндээ, 30 гишүүн засгийг огцруулах бичигт гарын үсэг зурлаа л гээд байна. Бас МАН-ын Удирдах зөвлөл асуудлыг эцэслэнэ л гэдэг. Тийм биш. Цэг хатгах хэмжээний шийдийг гаргадаг хэдхэн хүн МАН-д бий. Бас гаднаас нь энэ бүгдэд нөлөөлж байдаг нэр нөлөө бүхий 2-3 хүн байдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн үүсээд байгаа асуудлыг энэ хэдэн хүний санаа оноо орж байж л шийднэ гэсэн үг. Тэд л бүгдийг шийднэ. Тэднийг зургаар нь л нэрлэе.

Жич: Энд зөвхөн МАН-ынханыг дурдав. Гаднаас нөлөөлдөг эрхмүүдийг монголчууд хэдийнэ мэдэх болсон билээ.

Эх сурвалж: www.news1.mn Н.Баясгалан

SHARE