АНУ-ын нисэх хүчин цөмийн бөмбөг туршжээ

 

АНУ-ын нисэх хүчин тус улсын Эрчим хүчний яамны Үндэсний цөмийн аюулгүй байдлын газартай хамтран Невада мужид хоёр “B61-12” цөмийн бөмбөг туршсан тухай “Ройтерс” агентлаг уламжиллаа.

Цөмийн бөмбөгүүдийг “F-15E” сөнөөгч-бөмбөгдөгч онгоцноос хаясан ба туршилтиын үед бөмбөгийн цөмийн бус хөнөөх хүч, “F-15E” онгоцын цөмийн бөмбөг тээх чадварыг судалжээ. “B61-12” нь шинэ үеийн удирдлагатай тактикийн цөмийн бөмбөг аж.

“B61-12” цөмийн бөмбөгийн туршилтыг Умард Солонгост урьдчилсан цохилт өгөх бэлтгэл байж болзошгүй хэмээн зарим ажиглагчид үзсэн байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE