Ким Чен Ун Японы дээгүүр пуужин харваснаа Гуамд цохилт өгөх удиртгал гэв

 

Б.Сансар

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун тус улс Японы дээгүүр пуужин хөөргөсөн явдлыг Номхон далай дахь АНУ-ын Гуам аралд цохилт өгөх удиртгал гэж мэдэгдсэн тухай “Ёнхап” агентлаг уламжилжээ.

Энэ сарын 28-наас 29-нд шилжих шөнө дунд зайн тусгалтай “Хвасон-12” баллистик пуужинг хөөргөхөд Ким Чен Ун өөрөө байлцсан аж. “Хвасон-12” пуужин 2700 км нисэн Японыг алгасаад Хоккайдо арлаас 1180 км зайд унасан юм. Үүнээс өмнө 2009 онд БНАСАУ-ын хөөргөсөн “Тепходон-2” пуужин Японы дээгүүр мөн өнгөрч байжээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE