Тейлор Свифтийн шинэ клип Аделийн дууны дээд амжилтыг эвджээ

Б.САНСАР

АНУ-ын кантри, поп дуучин Тейлор Свифтийн “What You Made Me Do” (“Чи надаар юу хийлгэчих вэ”) дууны клипийг энэ сарын 27-нд интернетэд  байрлуулснаас хойш эхний 24 цагийн дотор 28 сая удаа үзэж сонирхжээ. Үүнээс өмнө Их Британийн дуучин Аделийн “Hello” дууны клипийг 2015 онд эхний нэг хоногт 27.7 сая удаа үзсэн нь дээд амжилт байсан аж.

Тейлор Свифт шинэ дууны клипэндээ авснаас гарч ирж, банк дээрэмдэж, очир эрдэнэстэй онгоцонд усанд ордог байна. “What You Made Me Do” дуу нь дуучин бүсгүйн ирэх арваннэгдүгээр сард худалдаанд гарах “Reputation” цомогт багтжээ.

Эх сурвалж: www.udriintoim.mn 

SHARE