Сармистай нөхөрлө

 

Сармис нь ханиад томууны өвчин, чихрийн шижин, хавдар, зүрх судасны өвчлөлт зэрэг маш олон өвчнийг анагаах увдистай. Мөн найрлагад нь хүхэр агуулагдсан байдаг учраас томууны эсрэг хамгийн сайн хамгаалалт төдийгүй сүрьеэ үүсгэгч вирусыг устгах чадалтай. Үүнээс гадна хөгшрөлтийг удаашруулах бодисыг агуулдаг болохыг эрдэмтэд баталжээ. Фосфор, кали, кальци, төмөр зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай элементүүд агуулж, таны биеийг хэрэгтэй амин дэмээр тэтгэдэг шидэт хүнсийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэвэл илүү үр дүнтэй. Үүнээс гадна сармисаар олон төрлийн өвчнийг анагааж болно. Цусны даралт ихсэх үед: Сармисны 20 хумс, сонгины 5 ширхэг булцуунд нухаж бэлтгээд дээрээс нь үр болон хальсыг нь цэвэрлэсэн 5 ширхэг нимбэг, 1 кг элсэн чихэр, 2 литр ус хийж сайтар холино. Бэлэн болсон бэлдмэлээ сэрүүн харанхуй байранд хадгална. Хоол идэхээс 20 минутын өмнө хоолны халбагаар нэгийг өдөрт 3 удаа ууна. Цус багадах өвчний үед 300 гр сармис цэвэрлээд 2 литрийн шилэн саванд хийж дээрээс нь 1 литр спирт хийж 3 долоо хоног хандална. Аяганы тал буюу 100 гр сүүнд 20 дусал хийж өдөрт 3 удаа ууна. Мөн бөөлжиж ходоодноос цус алдах үед сармисыг жижиглэж хэрчээд талхны зөөлөнд ороож залгидаг. Түүнчлэн судас хатуурч, бүдүүрэх болон үе мөч үрэвсэж өвдөх, бөөр давсагны чулуу, хэрлэг өвчин зэрэгт хэрэглэвэл эерэг нөлөө үзүүлдэг.

Эх сурвалж: facebook/ Домч-Сармис 

SHARE