Өлөн элгэн дээрээ сармис идвэл үрэвслийг намдаана

Олон хүн сармисыг хоолонд амт оруулахаас гадна, итгэмээргүй ач тустай гэдгийг сайн мэддэг билээ. Сармис идсэнээр ходоод гэдэсний микробуудыг устгаж, дархлааны системийг сайжруулахаас гадна, халдвар үүсгэдэг нянгуудыг үгүй хийх ач тустай байдаг. Хүн төрөлхтөн одоогоос 5000 жилийн өмнө анх сармис тарьж, өнөөдрийг хүртэлх хугацаанд өдөр тутмын амьдралдаа хэрэглэсээр иржээ. Тэгвэл та энэхүү хүнсийг өлөн элгэн дээрээ идвэл, бие организмд хэрхэн нөлөөлдгийг мэдэх үү? Хамтдаа асуултын хариултыг мэдэж авцгаая.

 

1. Өвчин үүсгэгч халдвараас сэргийлнэ. Олон хүн сармис идсэнээр арьсан дээр “үү ургацаг” гарахаас сэргийлээд зогсохгүй, мөгөөнцрийн халдвараар өвчлөхгүй байх ач тустай гэдгийг мэдэх биз ээ. Түүнчлэн “Цагаан эрвээхий” болон “дерматофитосис”-ийн халдвараас бие организмыг мөн хамгаалдаг байна.
2. Цусны даралтыг хэвийн болгоно. Судалгаагаар өлөн элгэн дээрээ сармис идсэнээр, цусны даралтыг хэвийн болгох боломжтой гэдгийг олж тогтоожээ. Зүрх агших болон зүрхний булчин сулрах үеийн цусны даралтын аль алиныг нь бууруулж, хэвийн болгоно гэж ойлгож болох юм.
3. Өвчний үрэвслийг намдаана. Сармис нь найрлагандаа “стероид” бус бодисын солилцооны нийлэгжилт агуулдаг учраас олон төрлийн өвчний үрэвслийг анагаах ач тустай юм. Өөрөөр хэлбэл, өвчний үрэвслийг намдаадаг “Ибупрофен” эмтэй ижил нөлөөг үзүүлдэг аж.

4. Цус бүлэгнэхээс сэргийлнэ.

5. Ханиад томуу тусах нь багасна.

6. Мэдрэлийн системд сайнаар нөлөөлнө.

7. Цусанд агуулагдах өөх тосны хэмжээг бууруулж, судасны хатуурал болохоос хамгаална.
8. Цусан дахь холестеролын хэмжээг бууруулна. Чихрийн шижин өвчин тусахад хүргэдэг холестеролын хэмжээг бууруулахад сайнаар нөлөөлөх нь бий.

9. Дархлааны системийг сайжруулна. Сармис нь найрлагандаа 5 мг кальци, 12 мг кали, 100 мг хүхэр агуулдаг. Иймд сармис идсэнээр, таны дархлааны систем сайжирч, өвчин үүсгэгч төрөл бүрийн нянгаас сэргийлэх ач тустай юм.

Эх сурвалж: facebook/ Домч-Сармис 

SHARE