Их шатарт эргэж ирсэн Г.Каспаров анх удаа хожигдлоо

 

Их шатарт эргэж ирсэн дэлхийн 13 дахь аварга Г.Каспаров АНУ-ын Сент-Луис хотноо болж буй шилдэг шатарчдын Гранд-тур цувралын дөрөв дэх тэмцээнд оролцож байгаа билээ.  Хурдан шатрын эхний дөрвөн өрөгт хайнцсан Г.Каспаров ОХУ-ын их мастер Я.Непомнящийд хожигджээ. Тус тэмцээнд Я.Непомнящий, АНУ-ын их мастер Ф.Каруаногийн хамт долоон оноотойгоор тэргүүлж байгаа бол 54 настай Г.Каспаров Энэтхэгийн В.Ананд, ОХУ-ын С.Карякин нарын хамт долдугаар байрыг хувааж байна.

Эх сурвалж: news1.mn Б.Хишигбат

SHARE