Арьсан дээрх нөсөө толбыг хэрхэн арилгах вэ?

Тодорхой шалтгаануудын улмаас арьсан дээр нөсөө толбо үүсдэг нь нууц биш юм. Энэ нь гоо үзэмжинд сөргөөр нөлөөлдөг бөгөөд үүнийг нууж далдлах гэж нүүрээ хэт зузаан будах шаардлага гардаг. Түүнчлэн гоо сайхны салонд очих гэхээр багагүй мөнгө санхүү хэрэг болдог хэдий ч, тэр бүр чанартай сайн үйлчилгээ үзүүлдэггүй билээ. Иймд өнөөдөр бид та бүхэндээ гэрийн нөхцөлд нөсөө толбоноос ангижрахад туслах, үр дүнтэй аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та туршиж үзээд, бодит үр дүнг мэдрээрэй!

Сармис
Сармис нь арьсыг цайруулж, бараан өнгийн нөсөө толбыг арилгахад сайн нөлөө үзүүлдэг байна. Үүний тулд та сармисыг дундуур нь хэрчиж, нүүрэндээ тавих хэрэгтэй бөгөөд өдөрт хэдэн ч удаа энэ аргыг ашиглаж болох аж.
Мөн та цайр болон “селен” гэсэн хүний бие организмд чухал нөлөө үзүүлдэг элементүүдээр баялаг дараах хоол хүнсийг хэрэглээрэй. Ингэснээр нөсөө толбоноос ангижирч чадах юм. Үүнд:
• Овъёос
• Самар
• Сүү
• Эрдэнэшиш
• Загас болон бусад далайн гаралтай хоол хүнс
• Элэг
• Гүнжидийн тос /Sesame oil/
• Сэвэг зарам /lentil/

Эх сурвалж: facebook/ Домч-Сармис 

SHARE