Хэвлийн өөхөө хайлуулж, дархлаагаа дэмжие

 

Бэлдмэлийн орцонд зөгийн бал, нимбэг, сармис л орох болно.
Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд нэн тустай төдийгүй эдгээрээр хийсэн бэлдмэл нь хүний ходоодны шүлтийг тэнцвэржүүлж, хоол шингээх, боловсруулах үйл ажиллагааг түргэсгэж, өтгөн хатах, гэдэс дүүрэх асуудлыг шийдэж, хүний бие дэх өөх, тослогыг хайлуулж, өөхлөлтийн хэмжээг сааруулж, цусны эргэлтийг түргэсгэж цус цэвэрлэж, ханиад томуунаас бүрэн сэргийлдэг байна. Бэлдмэлийг хийхийн тулд:
1 ) 3 ширхэг нимбэгний цэвэр шүүсийг аяганд шахаж авна.
2 ) 20 ширхэг сармисны хумсыг хальслан цэвэрлэнэ. Сармисны хумс тус бүрийг дундуур нь хуваана. Эсвэл сармисыг үрж жижиглэн хэрчээрэй.
3 ) Ингээд 300гр цэвэр байгалийн зөгийн балыг варианы шилэнд хийнэ.
Сүүлийн алхам бол зөгийн баланд сармис, нимбэгний шүүсийг хийж сайтар хутгаж холиод таглаж хөргөгчинд хийж хонуулаарай.
Ингээд маргааш өглөөнөөс нь эхлэн өлөн гэдсэн дээрээ уг бэлдмэлээс 1 хоолны халбагыг усаар даруулж уугаарай. Ингээд өдрийн цайндаа хүссэн хоолоо идэж болно. Харин оройн хоолондоо хөнгөн хоол идэх эсвэл оройн хоолыг 17:00-18:00 цагийн хооронд эрт идэж байгаарай. Мөн бэлдмэл уухын хажуугаар дасгал хөдөлгөөн хийх, фитнесс, бассейнд явбал илүү үр дүнтэй галбиржин турахыг анхаараарай. Бэлдмэлийг өдөрт нэг халбагыг л усаар даруулж уух ба 14 хоногоос 1 сарын хугацаанд мөрдөж үзээд үр дүнг хараарай. Та эрүүлжиж турсан байх болно.

Эх сурвалж: facebook/ Домч-Сармис 

SHARE