Криштиану Роналду долоон хүүхэдтэй болохыг хүсдэг

32 настай хөлбөмбөгийн супер од Криштиану Роналду тээгч эхээр төрүүлсэн долоон настай хүү бага Криштиану, хорвоод мэндлээд удаагүй ихэр охин Ева, хүү Матеотой. Дээр нь түүний найз бүсгүй Жоржина Родригез хөл хүнд болсон бөгөөд удахгүй амаржих тухай мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад удаагүй байна.

Гэтэл бага Криштиану дахин гурван дүүтэй болохыг мөрөөддөг бөгөөд түүний хүслийг аав нь шууд дэмжсэн гэнэ. Тэрээр, “Долоон хүүхдийн эцэг болно гэдэг гайхамшигтай. Тэгээд ч долоо гэдэг үнэхээр шидэт тоо” гэжээ. Криштиану Роналдуу Португалийн шигшээ болон Мадридын “Реал” багт долоо дугаартай тоглодог билээ.

Б.Хишигбат

Эх сурвалж: aguulga.mn

SHARE