Жефф Безос Билл Гейтсийн урд гишгэн дэлхийн толгой баян боллоо

Б.Хишигбат

Бизнес мэдээллийн “Forbes”сэтгүүлийн мэдээлснээр, “Amazon”итернет худалдааны сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагч Жефф Безосын хөрөнгө 90.5 тэрбум ам.долларт хүрч, тэрээр дэлхийн толгой баян болсон байна. Түүний хөрөнгө “Forbes”-ийн жагсаалтыг тэргүүлж байсан“Microsoft” компанийн Билл Гейтсийнхээс даруй 500 сая ам.доллараар их болжээ.

“Amazon” компанийн хувьцааны үнэ өчигдөр 1.6 хувиар өссөнөөр Жефф Безосын хөрөнгө ганцхан өдрийн дотор даруй 1.5 тэрбум ам.доллараар өссөн аж. Жефф Безос “Forbes”-ийн толгой баячуудын жагсаалтад анх 1998 онд 1.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр нэвтрэн орж ирсэн юм байна.

Эх сурвалж: news1.mn

SHARE