Ж.М.Малик: Хятадууд боломж бүрдэнгүүт Монголд ноёрхол, нөлөөгөө тогтоохыг оролдсоор ирсэн

 

Б.Түшиг

Энэтхэгийн “The Timesof India” сонины сурвалжлагч С.Дасгупта Хонолулу дахь Ази-Номхон далайн төвийн Аюулгүй байдлын судалгааны профессор Ж.М.Маликтэйийн ярилцжээ.

-Энэтхэг-Монголын цэргийн хээрийн сургуулийн зорилт, үр дүн юу байв. Ер нь тус бүс нутагт Энэтхэг эдийн засгийн ямар алхмууд хийж байна вэ?

-Бүс нутаг дахь Хятадын нөлөө ихсэж, Шинэ Дели үүнийг тэнцвэржүүлэх хүчин чармайлт гаргаж буй өнөө үед Энэтхэг-Монголын хоёр талын холбоо харилцаа өсөн нэмэгдэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын ялалт нь жижиг, дунд улс орнуудыг дэмжих Хятад-Энэтхэгийн геополитикийн өрсөлдөөний нэгэн чухал хэсэг болж эхэлсэнЭнэтхэг-Монголын харилцааг бэхжүүлэх боломж олгож байгаа юм.

Ер нь Энэтхэг-Монголын харилцаа Ерөнхий сайд Н.Модиг 2015 оны тавдугаар сард Монголд айлчилснаас хойш идэвхжих болсон. Айлчлалын үеэр Энэтхэг улс Монголд нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээсэн юм.

Үүнээс гадна хоёр улс аюулгүй байдлын талбарт хамтран ажиллах болж, 2009 онд энхийн цөмийн талаар хамтран ажиллах гэрээ хүртэл байгуулсан. Энэтхэг-Монголын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны ажлын хэсэг жил бүр уулзалт хийдгээс гадна Энэтхэг улс Монголын зэвсэгт хүчний офицеруудыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байна. Хоёр улс “Нүүдэлчин заан” хэмээх хээрийн сургууль хамтран явуулах боллоо. Энэтхэг улс түүнчлэн Монголын зохион байгуулдаг “Хааны эрэлд” олон улсын хээрийн сургуульд тогтмол оролцож байгаа юм.

Ерөнхий сайд Н.Модигийн Дорныг чиглэсэн бодлогын нэг хэсэг нь Азид Хятадын нөлөөг тэнцвэржүүлэх сөрөг стратеги. Тэгвэл Хятадын дарамт шахалт өсөх явдалтай нүүр туулсан монголчууд Энэтхэгийг Бээжинг сөрөх шинэ хүч гэж харж байна. Энэтхэгтэй харилцаагаа бэхжүүлэх нь Улаанбаатарт Бээжинтэй хэлцэл хийхдээ хүчирхэг хөршийнхөө нөхцлийг заавал дагахаас өөр хувилбаруудыг нээж өгч байгаа юм.

Монголын эсрэг 2016 онд хориг арга хэмжээ авсныхаа дараа Бээжин Энэтхэгээс Монголд нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээснийг бодолцоход хүрсэн нь тодорхой. Сонирхолтой нь Бээжин үүнийг хахууль гэж тодорхойлсон бөгөөдХятадын албаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монгол Улс Энэтхэгээс тусламж хүссэн явдлыг улс төрийн хөнгөн хийсвэр, бодлогогүй алхам гэсэн билээ. Хэдийгээр Шинэ Дели, Бээжингийн аль аль нь нэг нэгнээ өдөөн хатгахыг хүсэхгүй ч Энэтхэг-Монголын харилцаа нь Хятад Өмнөд Азид нөлөөгөө тэлж буй энэ үед Энэтхэг Хятадын ар талд геополитикийн тоглоом хийж болохын анхааруулгагэж үзэж болох юм.

-Балба Энэтхэгээс хөндийрөн Хятадтай ойртох болсон нь Бээжинг зоригжууланБутан, Монгол зэрэг бусад жижиг хөрш улс орондоо дарамт шахалт үзүүлэхэд түлхэц болсон уу?

-Түүхэн учир шалтгааны улмаас монголчууд оросуудаас илүү хятадуудаас эмээн үзэн яддаг. Иймээс Балба юм уу Бутан хэрхэхээс үл хамааран монголчууд өөрсдийн бодлогоо үргэлжлүүлэх нь дамжиггүй.

Хэрэв Х.Баттулга Хятадын эсрэг кампанит ажлаа үргэлжлүүлбэл Бээжин боломжтой бүх арга, дарамт шахалт, уур хилэнгээ ашиглан Монголыг энэ тал дээр хэтэрхий хол явуулахгүй.

-Хятад нь өөр нэг жижиг хөрш Бутаны газар нутагт нүдээ унагасан шигээ Монголыг мөн тэгж хардаг уу?

-Бээжин Монголыг дахин  өөрийнхөө газар нутаг гэж зарлахвий хэмээн Монгол Улс урд хөршдөө үргэлж сэжигтэй хандсаар ирсэн. Чин улс Монголыг 1911 он хүртэл захирч байсныг Бээжин мартаагүй. Хятадууд боломж бүрдэх бүрийд Монголд ноёрхол, нөлөөгөө тогтоохыг оролдсоор ирсэн билээ. Сүүлийн хорин жилд энэ нь ихэвчлэн эдийн засгийн аргаар, жишээ нь, Монголын уул уурхайн салбар, дэд бүтцэд хөрөнгө оруулах замаар өрнөсөн.

Харин өөрийгөө Орост хайртай, Хятадаас болгоомжилдог хэмээн тодорхойлсон, сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Монгол Улсын худалдаа Хятадаас хамааралтай болсонд сэтгэл зовнидгоо илэрхийлсэн Х.Баттулга Ерөнхийлөгч болсон нь Бээжинг түгшээсэн байх учиртай. Х.Баттулга Хятадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, уул уурхайн салбарт төрийн хяналтыг ихэсгэх төлөвтэй. Тэрээр 2014 онд нэгэн ярилцлагадаа, улс орных нь байгалийн баялаг шавхагдаж эхлэхэд монголчууд хятадуудын хооронд зөрчил гарах нь зайлшгүй гэж байсан юм билээ.

Хятадын маш ихээр харамсдаг зүйл гэвэл, хүйтэн дайн өндөрлөснөөс хойш Монгол Улс “гуравдагч хөршийн бодлого” баримтлан худалдааны түншүүдээ ихэсгэх үүднээс Энэтхэгийн зэрэгцээ АНУ, Япон, Герман зэрэг олон улс оронтой ойртох болсон явдал.

-Хятад Монголд хэт их дарамт үзүүлж байна уу?

-Өөр сонголтгүйгээс, эсвэл зайлшгүй шаардлагаас үүдэн Хятад-Монголын худалдааны харилцаа Хятадын давамгайлаллыг дагаж байна. Монгол Улс Хятадын ашиг сонирхолд нийцэхгүй аливаа алхам хийнгүүт Бээжин Улаанбаатарыг шийтгэхийн тулд эдийн засгийн хөшүүрэг, газар зүйн ойр байдлаа ашигладаг ба Далай ламыг 2016 онд урихад гол нэрийн амин чухал бараа нийлүүлэхэд хориг тавьсан билээ. Ингэж Монголыг сөхрүүлж, монголчууд шашин шүтэх эрх чөлөөнийхөө төлөө эдийн засгийн маш их үнэ төлөхөд хүрсэн юм.

Х.Баттулга Монголыг олон талт харилцаатай байлган Хятадаас хэт хамаарахыг багасгахыг хүсч байна. Хэдийгээр тус улс байгалийн баялаг ихтэй ч эдийн засгийн үр ашиггүй муу удирдлагын улмаас сүүлийн жилүүдэд дефляцид нэрвэгдэн ОУВС-аас 5.5 тэрбум ам.долларын тусламжийн багц арга хэмжээ авахад хүрсэн юм.

Эх сурвалж: udriintoim.mn

SHARE