ДЭЛХИЙД ЗАРТАЙ МАФИЙН 13 ТОЛГОЙЛОГЧ

 

Б.Хишигбат

1-6. “Хороо” ба түүний зургаан гишүүн: Стивен Креа, Доменико Чефалу, Кармин Персико, Либорио Белломо, Майкл Манкузо, Жон Дифронсо (бүгд АНУ)

Бүх Америкийн мафийн удирдах байгууллага буюу “Хороо”(“Committee”)-ны анхны хуралдаан 1931, сүүлийнх нь 1985 оны арваннэгдүгээр сард болжээ. Америкийн мафийн “төлөөлөгчдийн танхим”-ын гишүүд өдгөө нэг дор уулзахаа больсон ч орчин үеийн холбооны хэрэгслийг ашиглан үйл ажиллагаагаа зохицуулан зөвшилцдөг байна. “Хороо”-ны бүрэлдэхүүнд Нью-Йоркийн мафийн Боннано, Гамбино, Женовезе, Коломбо, Луккезе зэрэг таван гэр бүл болон “Чикаго Аутфит” бүлэглэлийн дээр дурдсан удирдагчид багтдаг ажээ.

1. Стивен Креа

 

 

2. Доменико Чефалу
3.Кармин Персико
4. Либорио Белломо
5. Майкл Манкузо
6. Жон Дифронсо

7. Матео Мессина Денаро (Итали)

Матео Мессина Денаро сүүлийн арван жил Сицилийн “Коза Ностра” мафийн “Сapo di tutti capi” буюу боссуудын боссын сэнтийд заларч байгаа гэнэ. Сайхан хүүхэн, үнэтэй цаг, спорт машин, компьютерийн тоглоом сонирхдог тэрээр 1993 оноос хойш хуулийн байгууллагуудаас амжилттай зугтсаар өнөөг хүрчээ. Эчнээ бүх насаар хорих ял авсан Матео Мессина Денаро, “Миний захиалгаар алсан хүмүүсийн цогцсоор бүхэл бүтэн оршуулгын газрыг дүүргэж болно” гэж сайрхан мэдэгдсэн нь бий.

8. Исмаел Замбада Гарсиа (Мексик)

Мексикийн хар тамхины хамгийн том “Синалоа” бүлэглэлийн домогт удирдагч Хоакин Гусман Лоэра (Эл Чапо) ээлжит удаагаа шоронд орсны дараа түүнийг Эл Майо хочоороо алдаршсан Исмаел Замбада Гарсиа орлох болжээ. “Синалоа” сүүлийн үед Мексикийн бусад мафийн бүлэглэлүүдтэй харгис ширүүн дайн хийж тэргүүлэх байр сууриа алдаж эхэлсэн байна.

9. Кэничи Шинода (Япон)

Японы якузагийн хамгийн том “Ямагучи гуми” бүлэглэлийн зургаадахь кумичё буюу загалмайлсан эцэг, 74 настай Кэничи Шинода мафид 1962 оноос хүчин зүтгэж эхэлжээ. Тэрээр өдгөө “Ямагучи гуми” дахь дотоодын ширүүн тэмцэлд оролцож нэлээд хохирол амсч байгаа аж.

10. Чанг Ан Ло (Тайвань)

Тайванийн “Гурамсал” (“Триад”) мафийн удирдагч, “Цагаан чоно” хочтой Чанг Ан Ло 2013 онд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл байгуулсан хэргээр баривчлагдсан ч их хэмжээний барьцаа мөнгө төлөн суллагджээ. Чанг Ан Лог олон гэмт хэрэгт холбогддог ч улс төрд идэвхтэй оролцон Тайванийг Хятадтай нэгдэхийг идэвхтэй дэмждэг байна.

11. Захарий Калашов (ОХУ)

Хуучин ЗХУ-ын газар нутагт зартай “залуу Шакро” хочтой дархлагдсан хулгайч Захарий Калашов ОХУ төдийгүй бусад улс оронд олон удаа яллагдаж байжээ. “Хасан өвөө” буюу Аслан Усояныг амь үрэгдсэний дараа Испанийн шоронгоос суллагдсан тэрээр Оросын гэмт ертөнцийн удирдагч болсон аж. Түүнийг ОХУ-ын хүчний байгууллагууд гэмт хэргийн бүлэглэл зохион байгуулсан хэргээр баривчилсан бөгөөд бүх насаар нь хорих ял оноох төлөвтэй.

12. Давуд Ибрагим (Энэтхэг)

Энэтхэгийн хамгийн хүчирхэг “D-Company” гэмт хэргийн бүлэглэлийн 60 настай толгойлогч Давуд Ибрагимыг Интерполоор эрэн сурвалжлах болжээ. Түүнийг гэмт хэргийн бүлэглэл, алан хядах ажиллагаа зохион байгуулсан гэх зэрэг маш олон гэмт хэрэгт буруутгаж байгаа аж.

13. Ицхак Аберджил (Израил)

Изралийн хамгийн аюултай гэмт хэрэгтэн, “Аберджил” мафийн толгойлогч Ицхак Аберджил хүн амины хэрэг, хар тамхины наймаа, хууль бус мөрийтэй тоглоом, мөнгө угаалт зэрэг олон хэргээр шоронд ял эдлэн хоригдож буй. Хэдий тийм ч тэрээр олон салбарласан мафийн бүлэглэлээ шоронгоос чадмагаар удирддаг гэнэ.

Эх сурвалж: aguulga.mn

SHARE