Дэлхийд орлогоороо тэргүүлсэн эмэгтэй зохиолчид:Эрика Леонард Жеймс

 

Б.Түшиг

Дэлхийн бизнес мэдээллийн “Forbes” сэтгүүл сүүлийн нэг жилийн дотор дэлхийд орлогоороо тэргүүлсэн эмэгтэй зохиолчдын жагсаалтыг гаргасан билээ. Тус жагсаалтын дөрөвт бичигдсэн зохиолчийг танилцуулж байна.

  1. Эрика Леонард Жеймс

2016 оны орлого: 14 сая ам.доллар

Нас: 54

Иргэншил: Их Британи

Уран бүтээл:“Саарлын тавин өнгө”(“Fifty Shades of Grey”), “Тавин өнгөөр бараан”(“Fifty Shades Darker”), “Суллагдсан тавин өнгө”(”Fifty Shades Freed”).

“The Telegraph” сонин 2012 онд түүний тухай бичихдээ, “Эрика Леонард Жеймс гэнэт хур баян болсон ч жижигхэн “Mini Cooper” машин унаж, дундаж үнэтэй ердийн цагаан дарс ууж, чөлөөт цагаа хүүгийнхээ хувцсыг угаахад зориулдаг аж. Лондон дахь түүний гэрт “өвдөлтийн улаан өрөө”-ний ямар ч ул мөр үгүй” гэжээ. Чухам 2012 онд түүний эротик гурамсан романы эхнийх болох “Саарлын тавин өнгө” борлуулалтын хурдаараа дээд амжилт тогтоосон билээ. Ганцхан жилийн дотор 95 сая ам.доллартай болсон тэрээр “Forbes”-ийн2013 онд гаргасан дэлхийд орлогоороо тэргүүлсэн зохиолчдын жагсаалтын эхэнд бичигджээ.

Эрика Митчелл(Жеймс гэдэг нь зохиолчийн нууц нэр аж) “Саарлын тавин өнгө” романаа Стефани Мейерийн “Бүрэнхий”(“Twilight”) романыг уншиж урамшин бичиж эхэлсэн гэнэ. Тэрээр эхэндээ “Kindle” суурин дээр“Snowqueens Icedragon” нууц нэрээр Стефани Мейерийн цус сорогч вампируудын тухай цуврал зохиолын “fan fiction” үргэлжлэлийг нийтэлдэг байжээ.

Энэ туршлага дээрээ суурилан өөрийн гэсэн цуврал зохиол бичихээр санаа шулуудсан аж. “Саарлын тавин өнгө”-ийг эхлээд “fan fiction” зохиолоор дагнадаг Австралийн “The Writers’ Coffee Shop” хэвлэлийн газар электрон хувилбараар хэвлэхээр тохиролцжээ.

Төд удалгүй Эрика Митчеллтэй нэр хүнд бүхий “Vintage Books”хэвлэлийн газар гэрээ байгуулан шинэхэн зохиолч эмэгтэйд дэлхийн номын ертөнцийг нээж өгсөн байна. “Саарлын тавин өнгө” 2012 оны дөрөвдүгээр сард худалдаанд гарч эхний нэг сарын дотор л даруй гурван сая хувь борлогджээ.

Энэ тухай “Vintage Books” хэвлэлийн газрын ерөнхийлөгч Энтони Чирико “Chicago Tribune” сониндхожим дурсан ярихдаа, “Саарлын тавин өнгө”-ний итгэмээргүй их эрэлт хэрэгцээг гүйцэхийн тулд бид хэвлэх машиныг 33 удаа дахин асааж ажиллуулан нэмж хэвлэдэг байлаа” гэсэн нь бий.

Харин утга зохиолын шүүмжлэгчид зохиолч бүсгүйн уран бүтээлийгэхнээсээ тоомжиргүй хүлээн авчээ.Утга зохиолын“The New Yorker” сэтгүүлийн Энтони Лэйн, “Хэрэв Эрика Леонард Жеймсийн “Саарлын тавин өнгө”-ийн цувралыг 100 сая гаруй хүн худалдаж авсан гэх тоо үнэн бол дор хаяж 20 сая нь өнгөний каталог ном авч байна гэж андуурсан биз” хэмээн ёжилж байжээ. Тэр ч бүү хэл зохиолч эмэгтэйн сүүлийн “Грей” (“Grey”)романы тухай хамгийн ёжтой шүүмлэлүүдийг эмхтгэнбарууны хэвлэлийн газрууд ном болгон гаргаж багагүй ашиг олсон гэдэг.

Юутай ч Эрика Леонард Жеймсийнзохиолоор сэдэвлэсэн эхний хоёр кино бараг нэг тэрбум ам.долларын орлого цуглуулаад байгаа билээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE